...
...

ШУУРХАЙ: Нийтийн байрнаас 7, нийт 13 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагийн байдлаар холбогдох лабораториудад 12039 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн ба хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь халдварын кластер голомтоос гарсан тохиолдлууд байжээ.

Тодруулбал, Бэлхийн задгай, Дамба орчимд буюу Сүхбаатар дүүргийн 16-р хороон дахь нийтийн байранд 7 тохиолдол бүртгэгджээ. Бусад хүмүүс нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс гэв. 

Онцлох мэдээ