...
...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах асан М.Отгонжаргал гэгч хэн бэ?

“...Мафиуд өөрийн хүнээ хууль хяналтын байгууллагын дээд, дунд, доод шатанд оруулан хэргийн ул мөрөө устгахаас эхлүүлээд бусдыг айлган сүрдүүлж, дарамтлахдаа ашигладаг...” –Загалмайлсан Эцэг киноны хэсгээс 

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-наас Европын холбоо, Швейцар, АНУ тэргүүтэй улсууд Беларусын дарангуйлагч Лукашенко болон түүний хүү, хамсаатан 59 хүний дэлхий даяарх хөрөнгө, бизнес, мөнгө угаах хэрэгслүүдийг царцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл дарангуйлагч Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ манай улсаар дамжуулан Эстони улс дахь, Доминиканы Бүгд Найрамдах Улсууд дахь монголчуудын оролцоотой оффшор компаниуд руу их хэмжээний мөнгө гаргаж байсан нь илэрсэн байдаг.

Энэхүү хэрэгт Монголын хууль сахиулах байгууллага буюу Монгол Улсын ерөнхий прокурорын газарт өндөр албан тушаал хашдаг Х.Баттулгын туслах асан М.Отгонжаргал гэгч эмэгтэй болон түүний хамаарал бүхий “Юнайтед Белаз Машинери” ХХК, Доминиканы оффшорт бүртгэлтэй “Блюстайт”, Эстони Улсад бүртгэлтэй хэд хэдэн компаниуд холбогджээ. 

Тэрбээр Беларусийн төрийн мэдлийн “БЕЛАЗ” компанийн Монгол дахь албан ёсны цор ганц диллер болох “Юнайтед Белаз Машинери” ХХК /UNITED BELAZ MACHINERY/-аар дамжуулан борлуулдаг байна. 5654246 Регистрийн дугаартай “Юнайтед Белаз Машинери” ХХК, мөн 6024181 Регистрийн дугаартай “Юнайтед белаз машинери инвестмент” гэх компаниудаар дамжуулан уул уурхайн тоног төхөөрөмжүүдээ Монголд борлуулах нэрээр их хэмжээний мөнгө угаасан аж.

"Юнайтед Белаз Машинери" компанийн хувь эзэмшигчид нь Монгол Улсын иргэн Моёлын Отгонжаргал, Белорусь улсын иргэн Владимир Геннадьевич Япринцев нар байв.

B.Г.Япринцев

 

В.Г.Япринцев нь Беларусь улсын иргэн, самбо бөхийн дэлхийн 3-н удаагийн аварга, тэрээр Х.Баттулгыг 1980 оны дундаас Самбо бөхийн дэвжээнээс нэг нэгийгээ мэддэг  найз мөн түүнчлэн Монголд хамтарсан компаниа байгуулан амжилттай ажиллаж яваа талаараа ч ил тод зарласан.

Тэрбээр мөн 2016 онд их хэмжээний мөнгө угаасан, татвараас оргон зайлсан хэргээр нутагтаа ял авсан нэгэн бөгөөд дээр дурдсан дарангуйлагч Лукашенкогийн мөнгө угаах сүлжээний нэг хэсэг гэдэг нь ч нотлогдоод байгаа. 

Харин М.Отгонжаргал нь Х.Баттулгын эзэмшлийн С1 телевизийн захирал асан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Бен Моёлын эхнэр. 

Бен Моёл

Тэр болон В.Г. Япринцев нар нь “Юнайтед Белаз Машинери” компаниар дамжуулан Эрдэнэт, Багануур болон бусад уул уурхайн компаниудад “БЕЛАЗ” компанийн машин тоног төхөөрөмж нийлүүлэхдээ  хэт их ашиг нэмж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр монголын хуулийн байгууллагад ч өмнө нь шалгагдаж байсан аж.

Энэ хэрэгт  Багануур ХК-д нүүрс тээврийн 4, хөрс тээврийн 4, бульдозер 1-ийг нийлүүлж, нүүрс бутлан ачих байгууламжийг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг авч, Багануур ХК-д хүлээлгэн өгөх акт үйлдэлгүйгээр БЕЛАЗ тоног төхөөрөмж шахсан. Эрдэнэт үйлдвэрт 27 тэрбум төгрөгийн нийт 35 БЕЛАЗ тоног төхөөрөмж нийлүүлэхдээ үйлдвэрийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, үнийн мэдээллийг хуурамчаар үйлдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүд орсон аж. 
Энэ гэрээнүүдийн ард мөн л Х.Баттулгын дарамт шахалт, нөлөө орсон нь тодорхой гэдэг. 

Белазын шахаа үүгээр дуусахгүй, хувийн хэвшлийн томоохон уул уурхайн компаниудад хэт өндөр үнэтэй, тоног төхөөрөмж нийлүүлдэг болох нь шалгалтаар мөн тогтоогдож байсан.

Энэ үйлдэл нь зөвхөн өндөр үнээр Белаз шахахаас гадна албан тушаал, эрх мэдлээ ашиглан айлган сүрдүүлэх замаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангиар шалгагдах үндэслэл болох нь зүйтэй. 

Шалгагдаж эхлэхээс урьтаж тус 2 эрхэм “Юнайтед Белаз Машинери” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувиудаа өөрийн нэр дээрх оффшор бүсэд бүртгэлтэй Эстони улсын Meress Company, Доминиканы Бүгд Найрамдах улсын “Блюстайт”/Blustait Ltd/компани болгон өөрчилж жимийг хазайлгасан аж.

Ингээд Беларусын дарангуйлагч Лукашенко болон түүний хамсаатнуудын дэлхий даяарх хөрөнгө, бизнес, мөнгө угаах сүлжээ манай улсаар дамжсан нэгэн нотолгоог хүргэлээ.

Өмнө нь FATF болон Европын холбооны зүгээс манай улсад “Эдийн засгийн өршөөлийн хууль” гэгчийг гарган улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэмт хэрэгтнүүдийн өршөөсөн нь саарал жагсаалтад орох гол шалтгаан болсон хэмээн мэдэгдсэн.

Гэсэн атал өнөөг хүртэл М.Отгонжаргал зэрэг хүмүүсийн олон жилийн турш оффшор бүсэд мөнгө угаасан нь удаа дараа нотлогдсон хэргүүдийг шийдвэрлэх нь байтугай түүнийг хуулийн байгууллагадаа өндөр албан тушаалд томилон ажиллуулж байгаа нь FATF болон Европын холбооныхны гол шүүмжлэлийн бай болоод буйн нэг илрэл бизээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ