...
...

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж байна

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Rossotrudnichestvo), Монгол Улсын боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран Оросын Холбооны Улсын Засгийн газрын хөрөнгөөр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг цахимаар бүртгэж байна.

ОХУ-ын ЗГ-аас жил бүр МУ-ын иргэдэд зориулан өөрийн их, дээд сургуулиудад 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ адил төвшний тэтгэлэг авч буй дэлхийн орнуудтай харьцуулахад Монгол улс нэгдүгээрт жагсдаг юм.

ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь 2012 оноос эхлэн дээрх 500 хуваарийн сонгон шалгаруулалтыг МУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулдаг ЦОРЫН ГАНЦ хуулийн этгээд бөгөөд Монгол Улсын Боловсрол, Шинжилэх ухааны яам хамтарсан ажлын хэсэгт ордог.

Энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан шалгаруулалт зөвхөн цахимаар явагдаж байгаа юм.

Манай education-in-russia.com цахим хуудаснаа өнөөдрийн байдлаар дөнгөж 287 монгол иргэн ОХУ-ын тэтгэлгээр суралцах өргөдлөө бүртгүүлээд байна.

Бүртгэлийн нэгдсэн систем энэ сарын 20-нд автоматаар хаагдах болохыг анхаарна уу

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ

-бакалавр,

-магистр,

- докторантур болон

- ординатурт суралцахыг хүсч байвал амжиж бүртгүүлээрэй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ