Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусний халдвар авч, эмчлэгдэж байсан нэг иргэн нас барсан талаар хэллээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан гурав дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Тэрбээр "Халдвар аваад эмчлэгдэж байсан нэг иргэн нас барсан. Анх эмнэлэгт ирэхдээ онош нь маш хүнд байсан. Ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар гэсэн оноштой. Харин коронавирусний халдвар нь хүндэвтэр явцтай байсан" гэх мэдээллийг өглөө.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250