...
...

“Novavax” вакцин КОВИД-19-ийн эх хувилбарын эсрэг 96.4 хувийн үр дүнтэй

АНУ-ын “Novavax” биотехнологийн компанийн  вакцин коронавирусний эх хувилбарын эсрэг 96.4 хувь, “британи” омгийн эсрэг 86.3 хувийн үр дүнтэй болохоо харуулжээ.

“NVX CoV2373” вакцины эмнэлзүйн гурав дахь шатны туршилтыг Их Британид явуулжээ. Судалгаанд 18-84 насны 15 мянган оролцогчдыг хамруулснаас 27 хувь нь 65-аас дээш насных байжээ.

Тус компанийн мэдэгдсэнээр, өвчний хүнд хэлбэрийн хувьд тус вакцин 100 хувь хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ