Хаврын улиралд нар, салхины нөлөөгөөр бидний арьс хуурайшиж, өнгөө алддаг. Цаг агаарын олон хэлбэлзлээс шалтгаалсан арьсны нөсөө толбо, хуурайшилт, үрчлээс зэргийн эсрэг тэмцэхэд дараах зүйлс бидэнд тусална.
Өргөст хэмх болон нимбэг
Ойролцоогоор 15 мг өргөст хэмхийн шүүсийг адил хэмжээний нимбэгийн шүүстэй холиод нэг удаагийн маскны сальфетка эсвэл хөвөнд шингээн нүүр хүзүүндээ тавиарай. 10 минутын дараа үлдэгдлийг бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй. Энэхүү маскийг хуурай болон хэвийн арьстай бол долоо хоногт 1 удаа, тослог болон холимог арьстай бол долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.
Тараг болон нимбэгийн шүүс
Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа 60 гр таргийг нимбэгийн шүүстэй холиод нүүр хүзүүндээ жигд түрхэнэ. Үүнээс хойш 5 минут тутамд бэлтгэсэн маскаасаа дахин түрхэж давхарлах хэрэгтэй. 30 минутын дараа бүлээн усаар угаагаад нүүр хүзүүгээ хөнгөн арчаарай. Энэхүү маскийг 7 хоногт 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.
Биеийн бүх арьсаа жигд цайруулахыг хүсвэл
Хэрэв та нүүр хүзүүнээс гадна биеийнхээ бүх хэсгийг хурдан цайруулах хүсэлтэй байгаа бол угаалгын онгоцоо халуун усаар (37-38°C) дүүргээрэй. Үүний дараа нэг ширхэг дундаж хэмжээний нимбэгийг 200 мг сүүтэй холиод ваннтай усандаа нэмж хутгаарай. Энэ аргаар долоо хоногтоо нэг удаа усанд ороход тун удахгүй таны биеийн арьс жигд цагаарах болно.
Улаан лоолийн шүүс ба тараг
Хэрэв та цайруулах маск худалдаж авахаар шийдсэн бол аль болон улаан лооль, овьёосны найрлагатай маскийг сонгоорой. Улаан лооль болон тараг нь нь арьсыг цайруулж тослогийг тэнцвэржүүлдэг бол овьёос нь сэвх толбыг бүдгэрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй. Энэхүү маскийг мөн гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Үүний тулд та ойролцоогоор 1 халбага улаан лоолийн шахсан шүүсийг адил хэмжээний овьёос болон тарагтай хольж өтгөртөл нь хутгаарай. Бэлтгэсэн зуурмагаа нүүр хүзүү болон гартаа түрхэж 30 минутын дараа бүлээн усаар угаахад л хангалттай. Хэрэв та хэт хуурай болон эмзэг арьстай бол дараа нь чийгшүүлэх тос, серум түрхэж болно.
Витамин C-тэй серум бэлтгэх
C витамин нь чөлөөт радикалуудтай тэмцэж хөгшрөлтийг удаашруулан, арьсыг цайруулах үйлчилгээтэй. Гэрийн нөхцөлд бэлтгэж болох энэхүү серум нь таны арьсыг хурдан цайруулахад нэн тустай. Үүнийг бэлтгэхийн тулд танд дараах зүйлс хэрэгтэй.
2-3 ширхэг Витамин C
1 ширхэг капсултай Витамин Е
Глицерин
Нэрмэл ус
2 цайны халбага нэрмэл усанд 2-3 ширхэг C витаминыг нэмээд уустал нь сайн сэгсрэх хэрэгтэй. Үүн дээр 1 халбага гаруй глицеринийг нэмж хутгаарай. Ингээд төгсгөлд нь капсултай E витаминаа нэмнэ. Бэлэн болсон серумаа орой унтахын өмнө нүүр, хүзүүндээ түрхээрэй. Бэлдмэлээ та хөргөгчинд хадгалахаа мартуузай.