Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчлэн оролцлоо. Энэ тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдлөө.
Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт 12 улс багтсан бөгөөд манай шигшээ багийн тамирчид мөн багтсан. Улмаар Монгол Улсын шигшээ багийн тамирчид болох спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, "Токио-2020" олимпийн эрхийг авсан байна. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцохоор боллоо гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250