...
...

Э.Бадар-Ууган AIBA-гийн "Аваргууд ба алдартнууд" комисст сонгогдлоо

73 жилийн түүхтэй Монголын боксын холбооны түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдлээ. 

AIBA буюу Олон улсын боксын холбоо Монголын боксын холбоонд баярын захидал ирүүлж, Олон улсын боксын холбооны дэргэдэх "Аваргууд ба алдартнууд" комиссын гишүүнээр "Бээжин-2008" зуны ХХIX олимпийн наадмын аварга, 2008 оны Дэлхийн шилдэг боксчин, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган сонгогдсоныг мэдэгджээ.

AIBA-гийн ерөнхийлөгчийн зүгээс олимпийн аваргад болон Олон Улсын боксын холбоонд анх удаа хариуцлагатай алба хаших төлөөлөлтэй болсонд баяр хүргэн, амжилт хүссэн байна. 

"Аваргууд ба алдартнууд" комисс нь Олон улсын боксын холбооны дэргэд шинээр байгуулагдсан, цаашид холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэйгээр оролцох, өндөр ач холбогдол өгч буй комисс юм. 

Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбоонд хариуцлагатай алба хаших эрхэм үүрэг хүлээж байна. 

Энхбатын БАДАР-УУГАН
 

2008 онд олимпод оролцож, боксын спортоор Монголын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. 
2007 онд АНУ-ын Чикаго хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
2007 оны Ази тивийн аварга
2007 оны Монгол Улсын аварга
2006 оны Оюутны дэлхийн аварга
Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
"Химийн цом" тэмцээний аварга
Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт
2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
2008 оны "Дэлхийн шилдэг эрэгтэй боксчин" шагналтай. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ