...
...

Дархан-Уул аймгаас 10 шинжилгээний хариу эерэг гарлаа

Дархан-Уул аймгийн Онцгой комисс, шуурхай штабын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мэдээлэл: /20:00 цагийн байдлаар/ 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 28 иргэнээс түргэвчилсэн тестээр, 288 иргэнээс PCR шинжилгээ авахад 278 иргэний хариу сөрөг, 10 шинжилгээний хариу эерэг гарсан байна. 

Эмчлэн тусгаарлах нэг байранд 20 иргэн /Том хүн 19, хүүхэд 1/, ажиглан тусгаарлах гурван байранд 67 иргэн / том хүн-44, хүүхэд-23/ нийт аймгийн хэмжээнд нийт 87 иргэн /том хүн-63, хүүхэд-24/ тусгаарлалтад байна. Тусгаарлах байранд Эрүүл мэндийн газраас 7, Онцгой байдлын газраас 2, Цагдаагийн газраас 4, тогооч-4, үйлчлэгч-4 нийт 19 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн Шуурхай штабын 7037-7010 утсанд нийт 611 иргэний дуудлага, мэдээлэл, санал гомдол ирснийг хүлээн авч холбогдох гамшгаас хамгаалах алба, сумдын Онцгой комиссын шуурхай штабаар дамжуулан шийдвэрлүүлэн ажиллалаа. 

Аймгийн хэмжээнд 17 объектод 25886 м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэсэн.

Дархан-Уул аймагт Улаанбаатар хотоос болон бусад орон нутгаас ирж гэрийн тусгаарлалтад орсон 831 иргэн, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 332, дам хавьтлын 168 иргэн нийт 1331 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Аймгийн төв болон Шарын гол, Орхон, Хонгор сумууд руу орох, гарах замуудад шалган нэвтрүүлэх байнгын хяналтын 8 постод нийт 26 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнд: Цагдаагийн газраас 12, Онцгой байдлын газраас 8, бусад байгууллагаас 6 алба хаагч зөөврийн 5, байнгын 3 постод үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хяналтын постод ажилласан алба хаагчид Онцгой комиссын зөвшөөрөлтэй нийт 484 иргэн, 229 тээврийн хэрэгслийг постоор бүртгэж нэвтрүүлсэн байна. Үүнээс: Албан томилолтоор 20, эмнэлгийн 18, гачигдлаар 10, ачаа тээврийн 85, бусад 96 тээврийн хэрэгсэл тус тус байна.

Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд явж буй 21 автомашинтай 57 иргэн, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу явж буй 3 автомашинтай 11 иргэн нийт 24 тээврийн хэрэгсэлтэй 68 иргэнийг аймгийн төвөөр дайран өнгөрөх үед теле хяналтын камераар хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хотоос болон бусад аймаг орон нутгаас Дархан-Уул аймагт ирсэн нийт 130 тээврийн хэрэгсэлтэй 269 иргэнийг бүртгэж нэвтрүүлсэн. Мөн Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд болон бусад аймгийн чиглэлд явсан нийт 92 тээврийн хэрэгсэлтэй 204 иргэнийг постоор бүртгэж гаргасан байна. 

Мэргэжлийн хяналтын газраас нийт 92 объектыг хяналт шалгалтад хамруулсан. Хяналтаар 125 зөрчлийг илрүүлэн 62 зөрчлийг газар дээр арилгуулжээ.

Үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг 28 аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавихад 30 зөрчил илэрсэн байна.

Мөн хүргэлтийн хоол үйлдэрлэл, үйлчилгээ эрхлэгч 6 аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавихад 32 зөрчил илэрч 11 зөрчлийг арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийн зөвлөмж, зөвлөгөө өгчээ. 

Барилгын материалын 5 төвийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавихад 11 зөрчлийг илрүүлжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ