Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 82, нийт 141 сорьцонд PCR шинжилгээг хийхэд 3 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Тухайлбал УБ хотоос Мөрөн суманд 3 дугаар сарын 22-ний өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгаа хийгдэж байна. Иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлаарай!!!
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250