...
...

Сурагчдын II улирлын амралтыг ДАВАА ГАРИГТ эхлүүлнэ

Ирэх даваа гаригаас буюу гуравдугаар сарын 29-нөөс эхлэн 2021 оны сурагчдын II улирлын ээлжийн амралтыг эхлүүлэхээр болжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Танхимын сургалт орон нутагт 2021.03.01-ний өдөр эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУ-ны сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан. Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд ковид-19 цар тахлын тархалт газар авч% 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж, улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна" гэж мэдээллээ. 
 

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ