Уншигч олныхоо сонорыг мялаах шинэ содон мэдээллээр дүүрэн байдаг “Гранд” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Улс даяараа хөл хорионы улбар шар түвшинд байж, аж ахуйн нэгжүүд сая нэг юм нуруун дээрх ачаагаа нимгэлэх шиг. Уламжлал ёсоор оддын эрээвэр амьдрал, хөшигний цаадах нууцыг тольддог “Гранд” сэтгүүлийн сенсацийн эзнээр яруу найрагч Ц.Хулан тодров. Нас, хүйс харгалзахгүй түмэн олныг өөртөө дурлуулдаг увидастай, донжтой хатагтай 13 жил ханилсан ханиасаа салж, ганц бие ээжийн амьдралаар амьдрах болжээ. Гадаадад сурсан ч албан тушаалд одгүй байгаа Б.Энхмөрөн, "АПУ"-гийн гүнж гэгддэг Б.Цэлмэг нарын ээдрээт тавилан, М-Си-Эс группийн далд шунал, МУИС-ийн захирлаас төрийн түшээ болсон Ч.Ундрамын реформ, Сү.Батболдын охины баярхал, МЗХ-ны golden card дэд Ерөнхийлөгч Ж.Нямаагийн тансаглал зэрэг олон сенсацитай, шуугиан дэгдээсэн мэдээлэл багтаалаа.
Дөрөвдүгээр сард хүнсний салбарынхны баяр тохиодог. Тийм учраас салбартаа тэргүүлдэг чадварлаг тогооч, Монголд сүшиний ресторан анхлан нээсэн “Bluefin” рестораны үүсгэн байгуулагч, Салбарын тэргүүний ажилтан, Алтангадас одонт П.Ганбатыг онцоллоо. Үеийнхнийхээ хажууд чамгүй стильтэй, өөрийн гэсэн имижээ бүрдүүлчихсэн донжтой энэ ноёнтон сүүлийн үед айл бүрийн хойморт заларч, “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллан, тун завгүй амьдралын хэв маягтай болсон. Түүний дотоод мөн чанар, характер, хоол хийх урлаг, өдий хүртэл ажиллаж ирсэн арга барилын онцлог зэрэг олон тал барьсан сонирхолтой ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Шинэ дугаарын онцлох булан болох “Гранд friends” ярилцлаганд “Монос” группийн бэр Н.Чинхүслэн, “Miss Universe” тэмцээний ялагч, мисс Б.Гүнзаяа нарын нөхөрлөлийн үнэ цэнэ, чин сэтгэлийн нандин чавхдасыг хөндөв.
Мөн Монголоос анхлан “Vogue” сэтгүүлтэй гэрээ хийсэн загвар өмсөгч, хоолны катеринг үйлчилгээгээр салбартаа ноёлж, компаниа байгуулаад зургаан жил болж буй “Болор импекс” компанийн захирал М.Болормаа, хүний эрүүл мэнд, гоо сайханд төгс нийцэх бүтээгдэхүүн болох “Хос Билгүүн Зул” компанийн үүсгэн байгуулагч Б.Цэрмаа, Н.Мөнгөнтуул, нойтон хөрөнгөөр исгэсэн, эрүүл мэндэд хор нөлөөгүй артизан талх болох кальци, ясны шөлтэй талх, пиццаг үйлдвэрлэдэг “Болор сүлд” компанийн захирал К.Болортуяа нарын содон сонирхолтой ярилцлагыг энэ удаагийн дугаартаа нийтэллээ. Сенсаци, оддын шуугиант амьдрал, хүнсний салбарын тэргүүлэгчдийг онцолсон, сонин содон мэдээллээр дүүрэн “Гранд” сэтгүүлийн шинэ дугаараа шимтэн уншаарай.
ХЭДЭН ХӨДӨӨНИЙ ЮМНУУД. БОЛОВСРОЛ БАЙДАГ ЮМ УУ ИДЭНД. ТҮРҮҮЧИЙХ НЬ ХҮН ЗОДООД ШОРОН РУУГАА ЯВЛАА