Хаврын тэмцээний аварга, Исэгахама дэвжээний монгол бөх Тэрүнофүжи өчигдөр Озэки цолоо эргүүлэн авсан. Түүнийг иргэншлээ солих гэж байгаа талаар Никкан Спортс сонин мэдээллээ.
Зодог тайлаад сүмогийн холбоонд үлдэж, ояката болохын тулд Японы иргэншил авах зайлшгүй шаардлага байдаг. Монголд давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр арга байхгүй.
Тэрүнофүжи одоогийн байдлаар Монголын иргэншлээс гарах хүсэлтээ Монголын холбогдох байгууллагад хүргүүлээд байгаа гэнэ. Хэрэв зөвшөөрөл авах юм бол Японы талд албан хүсэлтээ гаргах юм. Энэ нь Тэрүнофүжиг ирээдүйд зодог тайлаад ояката болох хүсэлтэй байгааг харуулж байна гэж тус сонин тэмдэглэжээ.
Тэрээр 18 настайдаа Японд ирж, арав гаруй жил амьдарсан тул иргэншил авахад хүндрэл учрахгүй. Харин япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгох гэж байгаа гэнэ. Энэ нь озэки цолоо эргүүлэн авахад нь их үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлж байгаа хэрэг болох юм.
Одоогийн байдлаар мэргэжлийн сүмод Томозүна, Такасаго хоёр дэвжээг монгол ояката нар эзэмшиж байна. Хакүхо 2019 онд, Какүрюү 2020 онд Японы иргэншил авсан. Гэхдээ Хакүхо сүмо бөхийн нэрээрээ бүртгүүлсэн бол Какүрюү Ананд нэрээ солиогүй билээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Зайл. Усанд живж далд ор