...
...

SOS: Вакцин хийлгэсэн 2304 хүн халдвар авчээ

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Гэрийн орчинд нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь юунаас шалтгаалсан, эмнэлгийн тусламж авалгүйгээр цаг алдсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна" гэв. 

Тэрбээр вакцин нь халдвараас 100 хувь хамгаалахгүй учир вакцин хийлгэсэн гээл тайвширч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахисаар байхыг уриаллаа. Халдвар авч байгаа иргэдийн голомт ихэвчлэн ажлын байран дээр нь, найз нөхдийнх нь хүрээнд байгаа аж. Иймээс гэр бүлээ, хүүхдээ халдварын эрсдэлээс хамгаалж, агаар сэлгэх, амны хаалт зүүх зэрэг энгийн хэрнээ маш чухал арга хэмжээнүүдийг авсан хэвээр байгаарай.

Манай улсад нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн дунд ахмад настнууд их байгаа аж. Ковидын илүү эрсдэлтэй бүлэг болох ахмадууд гадуур явахгүй байхыг ЭМЯ-наас уриалав.

Манай улсад 30 орчим жирэмсэн эмэгтэй ковидын халдвараар өвчилж, хяналтад байгаа аж. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал хүндрэх аюултай учир гадуур гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиарай.

Монгол Улсад вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан 2304 хүн байгаа аж. Вакцин хийлгэсэн ч халдвар авч, нас барсан гурван тохиолдол бүртгэгджээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ