...
...

КОВИД-19: 512 тохиолдол нэмэгдэж, 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.12, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 10.000 орчим шинжилгээ хийхэд коронавируст халдварын 512 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 46.448 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас таван хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 184 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт-464 (Нийт-40.830)
  • Орон нутагт-48 (Нийт-4926)
  • Эмнэлгээс шалтгаалах-0 (Нийт-137)
  • Зөөвөрлөгдсөн-0 (Нийт-507)

Мөн хугацаанд 1503 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Эдгээрээс эмнэлгээс 397 хүн бүрэн эдгэрсэн, гэрийн хяналтаас 1106 хүн эдгэрсэн байна. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 35.733 боллоо.

 

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
 

  • 55 настай эмэгтэй: Дөрөвдүгээрр сарын 21-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 47 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 77 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдан, эмчлэгдэж байсан
  • 78 настай эрэгтэй: Тавдугаар сарын 01-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 78 настай эрэгтэй: Тавдугаар сарын 05-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.

Одоогоор эмнэлэг 4806 хүн эмчлүүлж байна. Үүнээс:

  • Хөнгөн-2631 (54.7%)
  • Хүндэвтэр-1506 (31.3%)
  • Хүнд-548 (11.4%)
  • Маш хүнд-121 (2.5%)

Эдгээр хүмүүсээс гадна гэрийн ажиглалт, хяналтад 4917 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Мөн тандалт судалгаа үргэлжилж байгаа 787 хүн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ