Жилийн дөрвөн улирлын турш цэвэр агаарт, байгалийн сайхан, тав тухтай орчинд тансаг хаусанд амьдрах амьдралын хэв маягийг “Grand Marshal Luxury Villas” хотхон санал болгож буй билээ.
“Эрхэт Монгол” группийн хэрэгжүүлж байгаа Сэлбийн үзэсгэлэнт байгальд сүндэрлэх “Grand Marshal Luxury Villas” хотхон нь 13.2 га талбайд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх ба орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 111 айлын таун хаус, твин хаус, сингл хаус болон 388 айлын мульти хаус, пент хаус ангиллын орон сууц бүхий 499 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон байх юм. Хотхон кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейнаас бүрдэх иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, саун, ресторан, паб, лаунж, караоке, үйлчилгээний төв гээд оршин суугчдынхаа хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах цогц орчин бүрдүүлэхийг зорьжээ. Тус хотхонд сагсан бөмбөгийн гурав, хөлбөмбөгийн нэг талбайг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болох юм.
Ингээд цогц төлөвлөлтөөр захиалагчдадаа бэлэг барьж буй “Grand Marshal Luxury Villas” төслийн талаар тус компанийн Барилга хариуцсан захирал Н.Лувсаншаравтай ярилцлаа.
-“Grand Marshal Luxury Villas” төслийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай өрнөж байна вэ. Төлөвлөгөөний дагуу ажил үргэлжилж байгаа юу?
-Энэ жилийн хувьд цар тахлаас үүдэн төлөвлөгөөт ажилд зарим төрлийн саад учирч байна. Гэхдээ манай компанийн зүгээс барилгын үйлдвэрлэлийн удирдлагын зөв менежмент нэвтрүүлснээр ажлаа хэвийн явуулах боломжийг цаг алдалгүй ашиглаж чадаж байгаа. Одоогийн байдлаар мульти хаус ангиллын орон сууцны төлөвлөгөөт ажил 40 хувийн гүйцэтгэлтэй буюу газар шорооны ажил дуусч, үндсэн бүтээцийн ажил үргэлжилж байна. Тэгэхээр төсөл маань төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно. Төслийн эхний ээлжийн барилгыг 2021 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах бол 499 айлын хаусны бүтээн байгуулалт 2021 оны дөрөвдүгээр улиралд дуусна. Нийгэм, соёлын байгууламжийн бүтээн байгуулалтын хувьд 2023 онд дуусгахаар төлөвлөсөн.
-Төслийн борлуулалт хэр байна вэ?
-Төслийн захиалга сайн байгаа. Манай борлуулалт нийт төслийн хэмжээнд 60 хувь давсан нь төслөө амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байна. Бид захиалагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чанартай бүтээн байгуулалт хийхэд анхаарч байна.
-Хаусны үндсэн бүтээц болон барилгын материалын чанарын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хотхоны барилгын материалыг хүнд хоргүй, эдэлгээ удаан, загвар сайтай, дээд зэргийн чанартай байхаар тооцож сонгосон. Бид аль болох хятад барилгын материалаас татгалзаж, сангийн болон цахилгаан холболтын материалыг евро стандартаар, дотор заслыг итали технологиор шийднэ. Үндсэн бүтээцийн хувьд төмөр бетон карказ. Мөн сайн чанарын блок, чулуун хөвөн дулаалга, итали чулуун фасад, шалнаасаа тааз хүрсэн гурван давхар шилтэй, 5.5 метр өндөртэй цэлгэр цонхтой байхаар төлөвлөсөн. Манай төслийн нэг давуу тал нь туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч компаниуд маань тухайн зах зээл дээр өөрсдийн байр сууриа олсон, олон жилийн туршлагатай байгууллагуудтай хамтарч байгаа явдал. Ингэснээр бид богино хугацаанд өндөр чанартай бүтээн байгуулалт өрнүүлэх боломжтой болж байгаа юм.
-Хотын төвөөс алслагдсан бүсэд дэд бүтцийг хэрхэн шийдсэн бэ?
-Барилгын төсөл урт хугацаандаа үнэ цэнтэй байх хамгийн гол хөшүүрэг нь дэд бүтэц байдаг. Манай төсөл зам харилцаа сайтай, төвийн болон төвлөрсөн дэд бүтцийн шийдэлтэй. Хүмүүс зусландаа өвөл очиход хүйтэн, халааж чаддаггүй бэрхшээл тулгардаг шүү дээ. Байнга халаана гэвэл амьдрах өртөг өндөр болно. Нийтлэг харагддаг эдгээрийг бэрхшээлийг бүрэн шийдэж, жилийн дөрвөн улиралд байгалийн үзэсгэлэнтэй орчинд, цэвэр, эрүүл, цэнгэг агаарт тансаг зэрэглэлийн хаусанд ая тухтай амьдрах боломжийг бид олгож байгаа. Мөн хотхонтой хаяа залган автобусны эцсийн зогсоол байрладаг нь давуу тал болно.
-Хотхоны байршлыг хэрхэн сонгосон бэ?
-“Grand Marshal Luxury Villas” хотхоны төсөл маань Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд хэрэгжиж байгаа. 1942 онд маршал Х.Чойбалсангийн үүсгэн байгуулсан Монголын анхны “Сэлбэ” хүүхдийн зуслантай зэрэгцэн оршино. Зүрх уулын бэлд наран ээвэр газарт байрлалтай тул өдрийн туршид нарны гэрэл тусах давуу талтай. Жилийн дөрвөн улиралд цэвэр агаарт амьдрах хамгийн боломжтой бүс юм. Манай төсөл 13.2 га талбайд хэрэгжихээс нийт талбайн 70 хувь нь ногоон байгууламж. Улаанбаатарт ийм том ногоон байгууламжтай хотхон ховор. Хотхоны голд хүртээмжтэй ногоон байгууламж, байгалийн горхи, хиймэл цөөрөм, усан оргилуур байхаар төлөвлөсөн.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод олон төрлийн хаус хотхон баригдах болсон. Богд уул, Нүхт, Жаргалантын аманд хаус хорооллын 80 орчим хувь нь төвлөрч байна. Бидний сонгосон Сэлбэ орчим нь цаг уурын хувьд онцлогтой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын цагийн уурын бүсээс ялгаатай, Хэнтийн нурууны цаг уурын бүсэд хамаардаг. Хүчил төрөгчийн хэмжээ нь Улаанбаатар хотынхоос өөр гэсэн үг. Улаанбаатарт цастай байхад Сэлбэд нартай байх жишээтэй. Хүчил төрөгчөөр баялаг ойн цэнгэг агаартай. Эргэн тойрны ой нь мөнх ногоон шилмүүст мод давамгайлсан. Улаанбаатар хотын ойр байгаа байгалийн хамгийн цэвэр бүс юм.
Хотын төвөөс 19 км зайтай. Нүхтийн ам гэхэд хотын төвөөс 15 км шүү дээ. Зайны хувьд ялгаагүй ч төвлөрлөөс зугтсан, эрүүл байгальд байрлаж байгаагаараа манай төсөл онцлогтой. Өнөөдөр ихэнх хаус хотхон урд зүгт төвлөрч байна. Тэдгээр хотхонууд ойрын ирээдүйд хотын нэг хэсэг болж, байгалийн шинж чанараа алдах магадлалтай. Харин манай хотхон уулын мухарт байрладаг учир орчин тойронд нь суурьшил нэмэгдэх боломжгүй. Ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх хөрөнгө болно.
-Улаанбаатар хотын хойд чиглэлд зуслан ихтэй, зундаа түгжрэлтэй байх нь бий?
-Улаанбаатар хотын хувьд хойд чиглэлдээ зуны улиралд л суурьшил нэмэгддэг. Хүмүүс өвөл амьдардаггүй. Тиймээс өвөл, хавар, намрын суурьшил багатай. Жилийн ихэнх хэсэгт сийрэг байна гэсэн үг. Манай хороолол жилийн дөрвөн улиралд тав тухтай амьдрах боломжоор хангасан болохоор идэвхтэй амьдралын хугацаанд түгжрэл мөн буурах судалгаа гарсан.
-Та бүхэн судалгааны үндсэн дээр хаус хороолол барих шийдвэр гаргасан байх. Цаашид хүмүүсийн амьдралын хэв маяг хаус хороололд төвлөрнө гэж ойлгож болох уу?
-Бид олон улсын судалгааны байгууллагатай хамтарч ажилласан. Ойрын ирээдүйд Улаанбаатар хотын захын байршлууд илүү үнэ цэнтэй болох нь судалгаанаас харагдсан. Өнөөдөр Монголд үл хөдлөх хөрөнгийн дөрөв дэх давлагаа эхлээд явж байгаа. Амьдралынхаа анхдагч хэрэглээний асуудлыг шийдсэн хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах цаг үе ирсэн гэсэн үг. Хүн хамгийн анхны үл хөдлөх хөрөнгөө сонгохдоо аль таарсан байраа авдаг. Дараа нь хотын төвийн байршил сонирхдог. Түүний дараа зэрэглэлд илүү анхаарч, Зайсан зэрэг газарт байр сонгодог. Харин дөрөв дэх сонголтоороо эрүүл мэндэд ээлтэй, тав тухтай, зөв зохион байгуулалттай үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг. Манай төсөл дөрөв дэх сонголтоо хийж байгаа буюу үнэ цэнийг эрхэмлэдэг хүмүүст зориулагдсан. Дэлхийн метрополис хотуудын замнал ч ийм байдаг. Эхлээд Сөүл хотын төв зүү орох зайгүй барилгажсан. Улмаар мөнгөтэй хэсэг нь хотын зах руу гарч, Сөүлийн захаар байсан тариалангийн талбайг худалдан авч, эдлэн газар болгосон. Энэ мэт хэрэгцээ, шаардлага, хөгжлийн дагуу Монголын зах зээлд хаус хотхонууд ихээр баригдаж байгаа. Манай хотхон илүү тухтай, эрүүл агаартай орчинд амьдрах дундаж буюу дунджаас дээш давхаргад зориулагдсан гэдгээрээ өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгө болж чадна гэдэг оршин суугчид маань итгэж болно.
-Өсөн нэмэгдэх, үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө гэж юуг хэлэх вэ?
-Төслийн чанарыг хамгийн товчоор тодорхойлбол цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгддэг байх учиртай. Түүний тулд чанартай барилгын материал ашиглах ёстой. Стандартын дагуу барих ёстой. Төлөвлөлтөө цогцоор нь шийдэх ёстой. Мэдээж, урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй ашигтай байрлалтай байх нь чухал. Өнгөрсөн хугацаанд хэдэн байшин бариад л супермаркет, жижгэвтэр тоглоомын талбай байгуулсныгаа манайхан хотхон гэж нэрлэдэг байсан. Нийгэм соёлын байгууламж, үйлчилгээний төв, хотхоны оршин суугчдын соёл, харуул хамгаалалт гээд олон зүйлээс смарт ухаалаг хотхон гэсэн нэршлийг ойлгодог. Олон улсын шаардлагад нийцсэн цогцолборын байгууламжууд, дэд бүтцийг нэг дор бүрдүүлсэн нь манай төслийн хамгийн том давуу тал. Хотхоны барилгууд бүхэлдээ капиталжсан барилгын шаардлагыг хангасан хийцлэлтэй. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт болох нь батлагдаж байгаа. Тиймээс “Grand Marshal Luxury Villas” төсөл өсөн нэмэгдэх үнэ цэнтэй хөрөнгө болж чадна. Манай хаусыг эргээд зарлаа гэж бодоход жилийн 15-20 хувийн өсөлт үзүүлэх тооцоолол гарсан.
-“Grand Marshal Luxury Villas” төслийн хувьд сургууль, цэцэрлэг зэрэг боловсрол соёлын байгууламжтай нь таалагдлаа?
-Нэг хэсэг бид барилгад хүн амьдардаг гэдгийг мартсан гэхэд хэлсдэхгүй. Газар л олдвол барилга бариад байсан. Харин одоо тав тух, орчин, эрүүл байгальтай эсэхийг чухалчилдаг боллоо. Манай хотхон бусад хаус хотхонтой харьцуулахад 499 айлын хаусыг нийгэм, соёл, үйлчилгээний байгууламжуудтай цогцоор шийдсэнээрээ ялгарна. Ихэнх хаус хотхон 40 айлтай байдаг. Дээд тал нь 150 айлтай байна. Эдгээр хотхонууд сургууль, цэцэрлэг, спорт комплекс зэрэг нийгмийн дагалдах байгууламжуудыг орхигдуулсан харагддаг. Бид барилгын салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг цогц төлөвлөлт гэж үзэж байгаа. Хаус бол тухайн айлын хэдэн үеэрээ амьдрах үнэ цэнтэй хөрөнгө байдаг. Үнэ цэнтэй худалдан авалт хийж, гэр бүлдээ хөрөнгө оруулж байгаа үйлчлүүлэгчийн сонголтыг тэр хэмжээнд үнэлж, үйлчлэх нь чухал. Тэр утгаараа манай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн нь байнга өсөн нэмэгдэж байгаасай гэж цогц бүтээн байгуулалт хийж байгаа юм. Манай хаусыг сонгосон хүмүүс үр хүүхдүүддээ үлдээх өв хөрөнгөө бахархалтайгаар бий болгоно. Итгэлтэй, үнэ цэнтэй, үлдээх өвтэй сонголт гэсэн үг.
-“Grand Marshal Luxury Villas” хотхонд мульти хаус, пент хаус, таунхаус, твин хаус, сингл хаус гээд олон төрлийн хаус байгаа нь ямар учиртай вэ?
-Тухайн хүний сонголтод зориулж бүх төрлийн хаус барьж байгаа. Цөөн ам бүлтэй боловч зуслангийн бүсэд амьдрах сонирхолтой иргэдэд зориулж бага м.кв-тай мульти хаусыг төлөвлөсөн. Мөн орлогоосоо хамаарч сонголт хийх боломжийг бид нээж өгч байна. Олон улсын стандартад хаус хэлбэрийн барилгад дөрвөөс дээш айл нийлж амьдрах хэлбэрийг мульти хаус гэдэг. Бид хоёр орц, 22 айл, нэгдсэн дулаан граж бүхий тансаг зэрэглэлийн мульти хаус орон сууцыг Монголд анх удаа санаачлан барьж байгаа юм. Хүрээлэн байгаа нийтийн зам талбай, барилгын доод талын газрыг мульт хаусны айлууд хувааж эзэмшинэ. Газрынхаа хамтран эзэмшигч болсноор нийтийн эзэмшлийн талбайг өөр этгээд дур мэдэн эзэмших, өөрчлөх боломжгүй. Мульти хаусны гадна фасадыг металл хатан чулуун хөвөн дулаалгатай байхаар шийдсэн. Мөн таун хаус, твинхаус, сингл хаусыг орчин үеийн шалгарсан төлөвлөлтөөр нь барьж байна.
-Хаусын экстерьерийн хувьд хэрхэн шийдсэн бэ. Орчин үеийн хэв шинжийг тусгаж чадсан уу?
-Манай төсөл Өрнө, Дорнын хэв маягийг хослуулсан классик модерн загвартай. Аливаа хаус гоё сайхан байхаас гадна амьдарч байгаа хүндээ тохирсон байх ёстой. Монгол хүний амьдралын хэв маяг гэр бүлсэг байдалтай. Энэ дагуу хаусуудынхаа зочны өрөө болон гал тогооны өрөөг нэг дор байхаар шийдсэн. Ингэснээр цэлгэр орчин бий болж, тухайн байшин хэчнээн жижиг байсан ч 20 хүнийг урьж, баяр ёслолоо тэмдэглэх боломжтой болно. Монгол гэр жижигхэн хэрнээ багтаамжтай шүү дээ. Ер нь манай төлөвлөлтөөс монголчуудын соёлын тусгалыг харах боломжтой. Өрөө болгонд хүний хувийн орон зайн орчныг ухаалгаар шийдэж өгсөн.
Манай бүх байшин нарны тусгалыг дээд зэргээр хүлээн авдаг. Гэхдээ зундаа хэт халахаас сэргийлсэн. Зун нар дээр хөөрсөн байхад хөмсөгний ачаар бага хална. Харин өвөл нар доор байрласнаар нарны гэрлийн тусгал шууд тусах боломжтой. Товчхондоо “Grand Marshal Luxury Villas” хотхоныг монгол хүний амьдралын хэв маягт тохируулсан минималистик контенпорари, деконструктивистик архитектурын дизайн гэж томьёолно. Яг шалгарсан таун хаус, сингл хаус гэж юу вэ гэдгийг бид бодолцсон. Монголд баригдаж байгаа таун хэлбэрийн хаусууд эгнээгээрээ байрлах боловч урдаа нийтийн цэцэрлэггүй байх болсон. Хүмүүс байшин байшиндаа ороод алга болчихож байгаа юм. Урдаа том гражийн хаалга л харагддаг. Тиймээс бид сонгодог утгаар нь таун хаусын төлөвлөлтийг хийхийг зорьсон.
-Захиалагчдад тав тухыг амлаж байгаагийн хувьд хаусуудын дотоод заслыг хэрхэн шийдсэн бэ?
-Дотоод заслын хувьд айл гэрийн эзэгтэйн мөрөөдлийн интерьерийг бид амлаж байгаа. “Grand Marshal Luxury Villas” төслөөс санал болгож байгаа интерьер нь орчин үеийн модерн чиг хандлага давамгайлсан тав тух, үнэ цэнийг илтгэх тансаг загвартай. Манай хаусууд үүднээсээ эхлээд цэлгэр, ая тухтай орчин, үнэ цэнийг илэрхийлсэн тансаг шийдэлтэй. Агаар сэлгэлт сайтай, саруулхан болдог учир таазыг өндөр байхаар шийдсэн. 5.5 метр өндөр таазтай цэлгэр өрөөнд тухлах сайхан шүү дээ. Хаус болгон эдлэн газар, “Back yard”-тай. Давхар бүртээ байгальтай ойр байх боломжийг олгосон террастай. Үндсэндээ орчин үеийн хаусны хөгжлийн тусгал манай хотхонд бүрэн шингэсэн. Айл болгонд байрлуулсан шилэн ханаар дамжуулан Сэлбийн амны байгалийн гоо сайхныг тольдон, ногоон байгууламжийн тансаг үзэмжийг гэрээсээ мэдрэх боломжтой гэсэн үг. Шилэн хананы дотор талд “добу” системийн автомат удирдлагатай хөшиг, тюль шийдсэн нь таны үйлдлийг илүү хялбаршуулж өгнө. Зочны өрөөний төв хэсэгт үнэ цэнийг илтгэх чулуун плитан хана, камен зуух суулгаж, гэрэлтүүлэг сайтай сувинерийн тавиур байрлуулсан нь дотоод заслын сонгодог шийдэлд тооцогдоно. Зочны өрөөний зүүн хананд мастер унтлагын өрөөний шилэн хана байрлах нь “Grand Marshal Luxury Villas” хотхоны архитекторуудын сонирхолтой шийдлүүдийн нэг гэж харж байгаа.
Орчин үеийн эзэгтэйд зориулсан гол тогооны хэсгийг танилцуулах нь зүйтэй байх. Манай архитекторууд орчин үеийн эзэгтэйн хүсэл таашаалд бүрэн нийцсэн гал тогоог бүтээсэн. Өргөн цэлгэр орон зайг үүсгэх үүднээс гал тогооны хэсгийг зочны өрөөтэй хамт шийдэж, цагаан чулуун тавцан, чулуун хээтэй плитагаар ижилсүүлсэн. Гал тогооны өрөөний хананд хаусны “back yard” руу харсан урт нарийхан цонх гаргасан нь зөвхөн “Grand Marshal Luxury Villas” хотхонд байх өвөрмөц элемент. Ингэснээр эзэгтэй нарын ихэнх цагаа өнгөрөөдөг гал тогооны өрөө илүү загварлаг болж, гал тогоо нь бодит утгаараа хаусны хамгийн чухал хэсэг болох юм. Өөрөөр хэлбэл, гэрийн эзэгтэй гал тогооны өрөөндөө хоол хийх зуураа байгалийн үзэмжийг харж сэтгэлийн баясал эдлэхээс гадна гадаа тоглож байгаа хүүхдүүдээ харан хором бүрт аз жаргалыг мэдрэх боломжтой.
Хүүхдийн өрөөний хувьд насны онцлогт тохируулан хүссэн интерьерээр шийдэх боломжтой гэдгийг дурдъя. Дизайны хувьд хувирах чадвар сайтай тул нярай хүүхдээс эхлээд өсвөр насны хүүхдэд хүртэл тохиромжтой байхаар орон зайг хуваарилсан. Өсвөр насны хүүхдийн өрөөнд гадна террас болон хаусны хамгийн үзэсгэлэнтэй, үнэ цэнэтэй хэсэг болох “атриум”-ыг харж байх шилэн ханыг шийдэж өгсөн. Аав, ээжийнхээ авч байгаа тааламжит мэдрэмжийг хүүхдүүд ч мэдрэх хэрэгтэй шүү дээ. Хэрэв танайх ам бүл цөөн бол гурав дахь унтлагын өрөөгөө ажлын өрөө эсвэл зочны унтлагын өрөө болгон тохижуулах боломжтой.
-Сүүлийн үеийн хороолол, хотхонууд автомашины зогсоол хүрэлцээгүй байх болсон. “Grand Marshal Luxury Villas” хотхон үүнд хэрхэн анхаарсан бэ?
-Манай хотхон 400 машины ил зогсоол, 500 машины дулаан зогсоолтой. Нийт 900 машины зогсоолтой хотхон Улаанбаатарт өөр байхгүй. Бид гаражид ч анхаарал тавьсан. Гараж бол бетонон нүх биш. Зөвхөн таны төмөр хүлэгт зориулсан тансаг засалтай энэхүү гараж манай хаусны иж бүрдлийн чухал хэсэг. Орчин үеийн интерьерийн чиг хандлагыг дагаж дизайны чамин хийцийг технологийн дэвшилтэй хослуулсан нь гаражийн давуу тал. Мэдээж европ стандартын автомат удирдлагатай хаалгыг бид суурилуулсан байгаа. Машины утааг хаусны дотогш нэвтрүүлэхгүй байх үүднээс гаражид давхар хаалга шийдэж өгсөн нь таны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалсан төгс шийдэл болсон.
-Захиалагчид байраа өөрийн хүссэн загвараар өөрчлөх боломжтой юу?
-Захиалагчид хаусынхаа интерьер зохион байгуулалтыг өөрчлөхийг хүсвэл бид дуртай хүлээн авч, өөр шийдлийг санал болгож болно. Хүсвэл байшингийнхаа эргэн тойронд хүүхдийн тоглоом, шорлогны талбай, саравч, монгол гэрийн буурь зэргийг нэмэлтээр захиалах боломжтой. Өөрийн эзэмшлийн газартаа хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь үнэхээр сайхан санаа гэж бодож байна. Бид илүү тансаг байдал, тав тухыг эрхэмлэгч захиалагчдадаа зориулж хаусуудад гуравдугаар давхар санал болгож байгаа. Хүн амьдралынхаа ихэнх цагийг унтлагын өрөөндөө өнгөрөөдөг. Тиймээс гуравдугаар давхрыг зөвхөн ая тухтай амрахад зориулсан. Ер нь гурван давхар хаусны гуравдугаар давхар төдийлөн хэрэглэгддэггүй харагддаг. Тэгвэл бид гуравдугаар давхраа хамгийн их ашиглах төлөвлөлтийг боловсруулаад байна. Гуравдугаар давхарт таныг хайртай ханьтайгаа цагийг тайван амгалан, сэтгэл төвшин амрах мастер унтлагын өрөөг шийдэж өгсөн. Мастер унтлагын өрөөнд зөвхөн гэрийн эздэд зориулсан романтик ор, зөөлөн сандал, гоёлын ширээ, зурагтын тавиур, орчин үеийн тохижилттой хувцасны өрөө, ариун цэврийн өрөөний иж бүрдэл байх юм.
-Тансаг зэрэглэлийн хотхоны үнэ хэт өндөр байх нь бий. “Grand Marshal Luxury Villas” төслийн үнийг хэрхэн тогтоосон бэ?
-“Grand Marshal Luxury Villas” төсөл нь чинээлэг дундаж давхаргыг дэмжих зорилготой. Хэт өндөр үнэтэй биш боловч дээд зэргийн чанар, эрүүл аюулгүй орчин, боловсрол болон соёлын цогц үйлчилгээ, амьдрах таатай нөхцөлийг санал болгож байгаа. Тансаг, дээд гэдэг үгийг амьдралд нийцэхгүй, бодит бус үнэ дагалдах албагүй. Хэрэглэгч, нийлүүлэгч хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэх алтан дундаж үнийн бодлого, өндөр чанар, хариуцлагатай төгс гүйцэтгэлийг бид эрхэмлэн ажилладаг. Тиймээс тухайн хүний санхүүгийн чадамжид нийцүүлэн таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон мульти хаус ангиллын орон сууцны сонголтыг санал болгож байна.
-Хотхоны цаашдын ашиглалтын зардал бага байх боломжтой юу?
-Ашиглалтын зардал нийтийн орон сууцтай ижил байна. Зуслангийн хаусны ашиглалт, халаалтын зардал өндөр гарах нь түгээмэл байдаг. “Grand Marshal Luxury Villas” хотхон нь төвийн болон төвлөрсөн цахилгаан, дулаан, усан хангамжийн шийдэлтэй учраас орон сууцны жишиг зардалтай ойролцоо зардал гарах юм.
-Зуслангийн бүсэд үл хөдлөх хөрөнгийн харуул хамгаалалт чухлаар тавигддаг. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
-Хотхон даяар бүрэн камержуулалт, хяналтын системтэй. Гурван ээлж, 24 цагийн харуул хамгаалалт ажиллана. Мөн айл бүр ухаалаг удирдлагын системтэй. Гар утсаараа гэрийнхээ дулаан, агаар сэлгэлт, гадна, дотно гэрэл, хөшиг, гараж болон бусад цахилгаан хэрэгслээ удирдах боломжтой. Ингэснээр орчин үеийн ухаалаг хаус, ухаалаг хотхоныг бий болгож байгаа юм.
Манай төслийн захиалагчид барилгын ажлын явцад ч хяналт хийх боломжийг бид бүрдүүлсэн. Яг ямар стандартаар барилга угсралтын ажил явж байгааг захиалагч мэдэхгүй өнгөрөх нь бий. Ийм төрлийн итгэлцүүрийг хангах үүднээс бид бүгдийн нүдэн дээр бүтээн байгуулалтаа хийж байгаа. Долоо хоног болгон нэвтрүүлэг бэлтгэн өргөн нэвтрүүлгийн “ТВ8” телевизээр цацаж байна. Мөн сошиал орчинд тогтмол мэдээлэл хүргэдэг. Манай хотхоны захиалагч болох жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар нийт захиалагчдыг төлөөлж захиалагчийн хяналт тавьж ажилладаг юм.
-Та бүтээн байгуулалтын ажлын явц болон хотхонтой холбоотой мэдээллийг бүрэн өгч чадлаа. Гэхдээ цар тахлын үед та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Үнэнийг хэлэхэд олон бэрхшээл тулгарч байна. Цар тахлын улмаас хөл хорио тавигдаж бүтээн байгуулалтын эрчмийг сааруулж байна. Мөн хил хаагдсанаас үүдэн бараа материалын хомсдолд орох болсон. Энэ бүхэн барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсгэж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өсчихлөө. Манай валют тогтворгүй байна. Ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас импортолж байгаа өнөөгийн нөхцөлд эдгэрэ нь том бэрхшээл юм. Гол нэрийн бүтээгдэхүүнүүд бидний төлөвлөснөөс илүү үнэтэй болсон. Гэсэн хэдий ч бидэнтэй хамтарч ажиллаж байгаа байгууллагууд тогтвортой байдлын гэрээнийхээ үүргийг хариуцлагатайгаар хүлээн ажиллаж байгаад баяртай байна. Манай төсөл дээр ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч нийт 50-иад компани ажиллаж байгаа. Бид хамтын хүчээр бэрхшээлийг даван туулах болно. Энэ дашрамд, нийт хамтарч ажиллаж байгаа байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Барилга нь хяналт, хариуцлага, хамтын ажиллагааны үр дүнд бий болдог болохоор бид хичээн ажиллаж байна.
ӨӨРӨӨ Л ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГӨӨРӨӨ ХУДАЛДАЖ АВЧ ДЭЭ.