...
...

Б.Буджаргал ДОЛОО ДАХЬ тэмцээндээ аварга боллоо

АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16 ны хооронд 6 өдөр, 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7  км гүйж, өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгууллаа.

Олон улсын гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд Орос , Англи, Беларус, АНУ зэрэг улсын 300-аад тамирчин оролцлоо. Тэрээр түүхий ногоон хоолтон буюу RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйжээ. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог байлаа. 

Тэмцээний үеэр түүнийг Монгол Улсын НҮБ-ын Суурин төлөөлөгч В.Энхболд гэргийн хамтаар ирж дэмжсэн нь онцгой үйл явдал боллоо.

Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж, Монгол Улсын нэрийг дуурсган дахин аварга боллоо.

Б.Буджаргал цаашид олон улсын тэмцээнүүддээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, амьтны эрхийн төлөө уриатайгаар оролцох болсон байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ