...
...

Ерөнхийлөгч оффшороор улстөржихийг АН-ын гишүүдэд үүрэг өгсөн үү?

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзсан гэнэ. Ерөнхийлөгч АН-ын гишүүдийг чуулган дээр “оффшорын асуудлаар үг дуугараадхаач” гэх үгийг унагаасан гэх. Энэ пүрэв, баасан гаригт болох чуулганы хуралдаан дээр УИХ дахь АН-ын гишүүдийн зүгээс оффшорын асуудлаар МАН руу хандан дайралттай үг чулуудах бололтой. Мөн энэ чиглэлийн улстөржилт үргэлжлэх нь.

Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэгч, хууль ёсыг сахигч байхаас биш монголчуудыг хооронд нь хагаралдуулан, үнэн худал нь мэдэгдэхгүй оффшорын асуудлаар улстөржих ёсгүй юм. Төрийн тэргүүний өс хонзон, тэмцэл дуусахгүй нь бололтой.

М.СҮЛД

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ