...
...

25 сая жилийн настай халимны гавлын яс олджээ

АНУ-ын баруун эрэг орчим палеонтологичид дэлхий дээр 25 сая жилийн өмнө амьдарч байсан эртний халимны чулуужсан гавлын яс олжээ. Орчин цагийн халимыг бодвол эртний төрөл нь нэгэн зэрэг шүд болон сахалтай байсан байна.

“Zoological Journal of the Linnean Society” хэвлэлд мэдээлснээр, Aetiocetus weltoni эртний халим нэгэн зэрэг шүд болон эвэрлэг сахалтай байсныг гэрчлэх анхны баримтыг нээлээ” гэж Калифорнийн их сургуулийн судлаач Эрик Экдейл ярьжээ.

Халимын өвөг 50 сая жилийн өмнө одоогийн Ойрх Дорнод эсвэл Өмнөд Азийн нутаг дэвсгэр анх үүссэн гэж үздэг байна. Тэд аварга нохойтой төстэй байсан бөгөөд хагас усан амьдралын хэв маягтай байжээ. Аажмаар эртний халимын урд хөл сэлүүр болж хувирсан бол арын хөлийн оронд сүүл бий болсон гэнэ. Харин халимны жин хэдэн зуу дахин нэмэгджээ.

Халимын мөч хэрхэн одоогийн хэлбэртэй болж, шүдний оронд эвэрлэг сахлын тусламжтай нялцгай биетнээр хооллодог болсон нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татдаг байна. Шилжилтийн үеийн эртний халимын олдвор өмнө нь олдож байгаагүй тул энэ асуултын хариулт нээлттэй хэвээр байв. Харин Экдейл тэргүүтэй эрдэмтэд үүний хариултыг ийнхүү олжээ.

Эрдэмтдийн таамаглаж буйгаар, 25 сая жилийн өмнө анхны эвэрлэг сахалт халим бий болж, энэ төрлийн амьтад өнөөгийн төрхийг олж авсан байна. Гавлын ясыг үргэлжлүүлэн судалснаар зэрэгцэн орших шүд болон эвэрлэг сахал халимд хооллоход яаж садаа болдоггүй байсан, Aetiocetus weltoni халим юугаар хооллодог байсан тэдний хувьслын эхэн үе хэрхэн явагдсаныг мэдэх боломжтой болно гэж палеонтологичид найдаж байна.

 

Aetiocetus weltoni халим

 

 

Халимын эвэрлэг сахал

 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ