...
...

Д.Энхбат: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол чадалтай, туршлагатай шинэ баг байгуулна

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Тэрбээр “Зөв ХҮН электорат” эвслээс миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийн тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг эх орноо хөгжүүлэх ажилд оролцуулахын төлөөх хөтөлбөртэйгээр оролцоно. Би удахгүй аймаг нийслэлийн сонгогчидтойгоо уулзах болно. Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Дараагийн 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ. Шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна.

Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч өөрийн үүрэг хариуцлага хүлээдэг. Монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалж, гурван салаа мөчирнийхөө уялдааг хангаж, гадаад тулгуур бодлогуудыг залгамжлан, өвлөж ажиллахаар сэтгэл шулуудаад байна. Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч нам бус, инженер миний биеийг олон түмнийхээ асуулгаар сонгосон билээ.

Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцыг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам маань нам бус, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус монголын баг байх болно. Тиймээс бүх хүмүүст итгэж байна. Энэ сонгуульд “Монголчууд бид чадна” гэдэг уриатай оролцож байна. Бидний зорилт бол нэг намын төлөө бус нийт олны төлөө байгаа" гэлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ