...
...

Тамхи татдаг хүмүүс COVID-оор хүнд өвчлөх эрсдэлтэй

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлснээр тамхи татдаг болон бусад тамхины төрлийн зүйл хэрэглэдэг хүмүүс коронавирусний халдвараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Тамхи татдаг хүмүүс ковидоор илүү хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэйг эрдэмтэд хэлдэг.

Түүнчлэн тамхи татах үедээ амаараа дамжуулан ковидын халдвар авах эрсдэл өндөр аж. Тамхи татдаг хүмүүсийн уушги гэмтсэн байдаг учир ковидоор өвчилвөл хүнд явцтай байх юм.

Роспотребнадзор байгууллагаас өмнө нь ковидын халдвараар өвчлөх хамгийн эрсдэлтэй газруудыг нэрлэсэн билээ. Нийтийн тээврийн хэрэгсэл болон гэртээ хүн халдвар авах эрсдэл их аж. Ковидоор халдварласан хүмүүсийн дийлэнх нь гэрийн нөхцөлд нэг нэгнээсээ халдварласан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ