...
...

Гурван нэр дэвшигчийн ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ цуцаллаа

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх лхагва /2021.06.09/ гарагт болно. Харин сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ 00:00 цагт дуусгавар болох юм. 

Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын "ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН"-ийг өнөөдөр товлоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан МҮОНРТВ-ийн удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийв. 

Энэ үеэр тус телевизийн захирал А.Бүрэнбаатар "Манай телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн мэтгэлцээнийг чиг үүргийнхээ дагуу зохион байгуулсаар ирсэн. Түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилээр сонгох хариуцлагатай сонголт. Бэлтгэл ажлыг хангаж байна. Сонгуулийн сурталчилгаа 15 хоногийн хугацаанд явж байна. Тиймээс нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг хоёр, гурван удаа зохион байгуулах боломжгүй байлаа. Гурван нэр дэвшигчийн намын өнгөнөөс татгалзаж, дундын өнгөөр тайзныхаа бэлтгэл ажлыг хангасан. Телевизийнхээ нэгдүгээр сувгаар шууд дамжуулна. Өнгөрсөн хугацаанд гаднын байгууллагаас заавар зөвлөгөө авсан. Мөн зургаадугаар сарын 2-ний өдөр нэр дэвшигчдийн менежереедтэй уулзалт хийсэн. Өчигдөр уулзалт хийсэн. сая цагын өмнө уулзалт хийсэн. Үндсэн таван сэдвийн хүрээнд мэтгэлцээн өрнөх байлаа" хэмээн онцоллоо. 

Гурван нэр дэвшигчийн халз мэтгэлцээнийг өнөөдөр /2021.06.07/ 17:30 цагт, 19:50 цагт гэсэн хуваарьтай ажиллахаар төлөвлөж байжээ. Учир нь, цаг үе болон нөхцөл байдлаас шалтгаалж халз мэтгэлцээнийг хийхээргүй болсон байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Д.Энхбат халдвар авсан нь батлагдсан билээ. Энэ талаар "Нэр дэвшигч Н.Энхбатын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг рүү албан бичиг явуулсан. Мэтгэлцэхгүй гэж байр суурь илэрхийлсэн нам, эвсэл байхгүй. Гэвч улаан бүс рүү ямар нэгэн хүнийг оруулах боломжгүй. Нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэж эмнэлэг хэлсэн" хэмээн ярилаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ