...
...

Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэдийн 26.3 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.14, 11:00 цаг)

Өнгөрсөн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2263 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 78344 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 8 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 369 боллоо.

Сүүлийн 24 цагт 523 эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 57.025 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

Улаанбаатар - 1650 (66810)
Орон нутаг - 613 (10.763)

Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэдийг насны бүлгээр задалбал:

0-17 нас - 26.3%

18-59 нас - 66%

60-аас дээш нас - 7.8%

Вакцинд хамрагдаагүй иргэд болон хүүхэд халдвар авах нь голлож байгаа дүр зураг ажиглагдаж байгааг ЭМЯ-аас мэдээллээ.

Улаанбаатарт бүртгэгдсэн 1650 тохиолдол нь төвийн 6 дүүрэгт бүртгэгдсэн. Энэ нь

БГД-13.2%,
БЗД-29.7% /хамгийн их/
Сүхбаатар дүүрэгт-9.9%
СХД-11.8%
ХУД-19.4%
ЧД-11.2%
Багануур-2%
Налайх-2%

Эмнэлэгт өнөөдрийн байдлаар 9323 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,

Хөнгөн - 5839 (62.6%)
Хүндэвтэр - 2562 (27.5%)
Хүнд - 766 (8.2%)
Маш хүнд - 156 (1.7%)

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ