Улаанбаатар хотын музей “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээлийг санаачлан хүргэж байна. Ингэхдээ бага насны хүүхдэд дуу, шүлэг, хөгжим, дүрс, хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байгуулагдсан “Марчаахай”-тай хамтран ажиллажээ. “Хотын түүхийг анимэйшнээр” гэх бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон байна.
Тус цуврал нь “Марчаахай Нийслэл хүрээнд”, “Социалист Улаанбаатар”, “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл” гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн анхны анимэйшнээ өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Улаанбаатар хотын музейн YouTube хуудаснаа нийтэлсэн. Харин “Социалист Улаанбаатар хот” хоёрдугаар цувралыг дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд хүргэсэн бол сүүлчийн цуврал болох “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл: 1639-1911” анимэйшнээ зургадугаар сарын 11-нд байршуулжээ.
Нийслэл хотынхоо үүх түүхийн талаар мэдлэг олгох, сонирхолтой, бүтээлч ажлыг хүүхэд багачууддаа үзүүлэхийг хүсвэл Улаанбаатар хотын музейн YouTube сувагт хандаарай.
“Марчаахай Нийслэл хүрээнд”
“Социалист Улаанбаатар хот”
“Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл: 1639-1911”
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250