...
...

Б.Саранчимэг: "Номын өдөр"-тэй боллоо гээд бүх нийтээр амрахгүй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Тодруулбал, тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болно.

Хууль санаачлагчид энэ тухай тайлбарлахдаа “Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна.

Тус хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. 

“Номны өдөр” тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийн төсөлд бүх нийтээр амрах тухай зохицуулалт огт байхгүй гэдгийг хууль санаачлагч гишүүд тайлбарлав.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Багш нарын өдөр”, “Эмч нарын өдөр”, “Усны өдөр” шиг “Номын өдөр" нь ном уншихыг уриалах, хүмүүс өөрт байгаа номоо солилцох, өөрийн сонирхдог ховор нандин номоо олж унших, шинэ гарсан номны талаарх мэдээллийг олж авах, ном бүтээдэг, хэвлэдэг хэн бүхнийг уулзуулах буянтай өдөр болгохыг зорьж байгаа билээ.

Цаасан ном унших нь стресс бухимдал ихтэй өнөөгийн нийгэмд хүний тархийг амраах, ой санамж оюуныг сэргээх, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, нүдийг амраах зэрэг олон эерэг ач холбогдолтой.

Монголчууд бид технологи өндөр хөгжсөн 21-р зуунд хүүхэд залуучууд, иргэдээ гар утас, компьютерийн дэлгэцээс хэсэг хором ч гэсэн хол байлгах эерэг үр дагавартай оюуны гэгээн ажил юм.

Энэ сайхан гэгээн оюунлаг ажлыг улс төрийн болон өөр бусад зорилгоор мушгин гуйвуулах ородлого хийхгүй байхыг та бүхнээс хүсье" гэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ