Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо.
Хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэлэлцлээ. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллаагаг хязгаарлахаар боллоо. Тухайлбал, хоолны газрын заалны үйлчилгээг долоо хоногоор хязгаарлах, халдварын эмчилгээний арга барилаа өөрчлөх чиглэл өглөө. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгч байна. Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулна. Харин орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй, хориглож байна. Харин хэмнэсэн зардлыг нь эрүүл мэндийн салбарт зориулна" гэх мэдээллийг өглөө.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250