...
...

24 ЦАГТ: Халдварын 2395 тохиолдол нэмэгдэж, 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.16, 11:00 цаг)


 

Өнгөрсөн 24 цагт 13673 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 83112 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 9 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 389 боллоо.

Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58649 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар - 1750 (70.235)
  • Эмнэлгээс шалтгаалах-1 (181)
  • Орон нутаг - 644 (12.118)

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 0-17 насны 561 хүүхэд халдвар авчээ. Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь гэрээсээ халдвар авсан байна. Үүнээс харахад нийгмийн идэвхтэй насныхан гадуур явж халдвар аваад гэртээ тарааж байгаа эрсдэл байна. Харин хамгийн өндөр халдвар авсан нь 30-34 насныхан байна. Эдгээрийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй иргэд байгааг ЭМЯ-аас анхаарууллаа.

  • 0-4 нас-105
  • 5-9 нас-196
  • 10-14 нас-177
  • 15-17 нас-83
  • 18-24 нас-231
  • 25-29 нас-228
  • 30-34 нас-337
  • 35-39 нас-274
  • 40-44 нас-180
  • 45-49 нас-159
  • 50-54 нас-114
  • 55-59 нас-177
  • 60-64 нас-80
  • 65-69 нас-55
  • 70-74 нас-22
  • 75-79 нас-18
  • 80-84 нас-19
  • 85+ нас-10

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд өвчний шинж тэмдэг нь амьсгалын замын архаг дутмагшил, уушигны эмнэлгийн бус орчинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг дутагдалтай байна.

  • 20-25 насны нэг өвчтөн эмнэлэгт 13 хүртэл хоног ээмчлүүлж байсан.
  • 49-59 насны дөрвөн өвчтөн эмнэлэгт 2-16 хүртэл хоног эмчлүүлж байсан.
  • 60-69 насны нэг өвчтөн эмнэлэгт 4 хоног эмчлүүлж байсан.
  • 70-79 насны нэг өвчтөн 2-21 хоног эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 80-аас дээш насны нэг өвчтөн тав хоног эмнэлэгт эмчлүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 9643 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлэгдэж байгаа хүмүүсийн дотор шагнал авч, шагналын найр хийж, халдварт өртсөн олон хүн байна. Тиймээс иргэд та бүхний олон хүн цуглуулахгүй байх, ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээ зохиохгүй байхыг дахин дахин хүсье гэлээ.

Үүнээс,

  • Хөнгөн - 5966 (61.9%)
  • Хүндэвтэр - 2640 (27.4%)
  • Хүнд - 858 (8.9%)
  • Маш хүнд - 179 (1.9%)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ