...
...

ЗАСГИЙН ГАЗАР наадмыг ЦАХИМААР зохион байгуулахыг дэмжжээ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах, үзэгчгүй хийх гэсэн гурван хувилбарын талаар хэлэлцсэн ба үзэгчгүй буюу цахимаар зохион байгуулах шийдвэрийг дэмжжээ. 

Сануулахад, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр (2021.06.15) болсон бөгөөд мөн л дээрх асуудлыг хэлэлцэж, хуралдаанаас гаргасан саналаа Засгийн газарт хүргүүлэхэд халдварын нөхцөл байдлыг ажиглаж байгаад цахимаар зохион байгуулахыг илүүд үзжээ. 

Монгол Улс мөн өнгөрсөн жил коронавирусний халдварын улмаас Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг цахимаар тэмдэглэж байсан билээ.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг яг одоо танилцуулж байна.
 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ