...
...

Н.Алтанхуяг: Иргэдээ үхвэл үх гээд хаячихлаа, ажлаа хий л дээ

УИХ-ын өнөөдрийн /2021.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би АН-ын бүлгийн хурал дээр олон саналаа хэлсэн. Энд 230 гаруй ажил жагсааж биччихээд, тэрийгээ жилийн төлөвлөгөө гэж оруулж ирж байгаад харамсаж байна. Ажил, бодит байдлыг ярьмаар байна. Өнөөдөр иргэдээ зөнгөөр нь хаялаа шүү дээ. Үхвэл үх гээд хаячихлаа. Энэ их ажлаар яах гээд байгаа юм. Та нар ажлаа хийгээч ээ. Хил дээр хамаг ачаа чинь гацчихсан байна. Тэрнээс болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ. Энэ мэт энгийн зүйлийг олж хараач ээ, хардаггүй юм уу. Ажил хий, ард түмний төлөө зүтгэ. Баахан улстөржөөд л байдаг. Юм аа хий л дээ" хэмээн асуудалд шүүмжлэлтэй хандлаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ