...
...

“Токио-2020” ОЛИМПЫГ үзэгчтэй явуулахаар шийдлээ

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

ОУОХ, ОУПХ, “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо, Токио хотын захиргаа, Японы засгийн газрын уулзалтаар ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Токио хотноо болох Зуны олимпийн XXXII наадмын уралдаан тэмцээнд Японы үзэгчдийг оруулах талаар эцэслэн шийдвэрлэлээ.

Таван талт уулзалтаас олимпийн уралдаан, тэмцээний цэнгэлдэх, спортын ордны 50 хувийн дүүргэлттэй, нийт үзэгчдийн тоо дээд тал нь 10,000 байхаар тогтжээ.

Японы тал үзэгчдийн аюулгүй байдал, халдвар хамгаалалтыг дээд зэргээр хангах тусгай журмыг боловсруулсан бөгөөд үүнд бүх үзэгчид амны хаалт зүүсэн байх, чанга дуугаар хашгирч, орилж дуулахгүй байх, тэмцээний дараа шууд гэр рүүгээ харих гэх мэт олон  нарийн заалтууд тусгагдсан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ