МАН-ын Бага хурал өнөөдөр 8:00 цагт хуралдахаар тов зарласан. Хуралдаанаар У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээсээ татгалзаж, тамгаа дараагийн хүндээ түр шилжүүлэх юм.
Монгол улсын Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээсээ татгалзах хуулийн заалттай тул 11:40 цагт тангараг өргөхөөс өмнө ийнхүү намын дотоод асуудлаа шийдэхээр хурал зарласан билээ.
Намын даргын тамгыг тус намын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд нараас аль нэг нь авах магадлалтай гэж байсан. Тэгвэл Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг намын дотоод дүрмээрээ Л.Оюун-Эрдэнэд тамгаа түр шилжүүлэхээр санал нэгдсэн аж.
Тус намын Бага хурал бямба гарагт үргэлжилж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах аж.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250