...
...

Л.Баттулга: Дараа дараагийн төслүүд “Grand Marshal Luxury Villas”-аас үлгэр жишээ аваасай

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга “Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхоны өдөрлөгт ирж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Энэ үеэр нь түүний сэтгэгдлийг сонссон юм.


Би өөрөө модны хажууд байшин барьж үзсэн. Зуслан гэдэг бол модтойгоо ойр байх ёстой, худаг устай байх ёстой гээд л барилаа, гэтэл биш юм байна аа. Зуслан гэдэг бол тоглоомын талбайтай, хүүхдүүдэд аюулгүй, эрүүл орчинтой, агаар, харуул хамгаалалт, хамгийн нэгдүгээрт бохир, цэвэр нь зөв шийдэгдсэн байх ёстой юм байна гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгосон. Намайг хөдөө тоглолтоор явчихаар гэр бүлийнхэн маань айгаад лагерьт гардаггүй. Зуслангийн нэг гоё юм нь хуучны хөршийн холбоо юм байна.

"Grand Marshal luxury villas" хотхон хүүхдийн тоглоом, цэцэрлэг нь цогцоороо байхаар төлөвлөсөн нь хүмүүсийн ажлыг их хөнгөвчилж өгчээ. Хүүхдүүд нь эндээ цэцэрлэгтэй, сургуультай болохоор бид хот руу зөвхөн ажилдаа явна. Үүний давуу талыг их сайн хийж байна гэж би харж байгаа.

Гудамжаар явахдаа барьж байгаа барилга, орон сууцыг харахаар блокоор дүүргээд л тоосго чихээд л байдаг. Авч байгаа хүн нь тэр үйл явцыг мэдэхгүй дээ хөөрхий гэж боддог. Нүд нь балай, чих нь дүлий л байгаа. Тэгсэн ч хүмүүс авчихсан л байгаа. Дараа нь тэгээд л нэг талаараа сийгээд л. Тоосго орчихсон юм чинь сийгэхгүй яах юм. Харин танай группийн “Grand Marshal Luxury Villas”-ыг харж байхад И.Одончимэг гавьяат, Т.Бархүү дүү хоёр барилгын явцыг газар дээрээс нь танилцуулж, бодит бүтээн байгуулалтыг иргэдэд хүргэж байгаа харагддаг. Хаалганы компанитай гэрээ хийлээ, хавтангийн компани, дотоод заслын хүмүүстэйгээ гэрээ хийлээ гээд л танилцуулдаг. Бас Х.Мандахбаяр захирлыг бүх үйл явцыг нүдээрээ харж, хүмүүстэйгээ ярьж байхыг бүгдийг нь үзсэн. Дараа дараагийн төслүүд “Grand Marshal Luxury Villas”-аас үлгэр жишээ аваасай. Төсөлд оролцож байгаа бүх хүнд ажлын амжилт хүсмээр байна. Хүмүүс та нар маань ирээрэй, үзээрэй. Аглуу нэг их рекламдаад байгаа юм биш. Бүх юм бодит үнэн. Буух эзэнтэй гэдэг шиг хариуцах эзэнтэй байгаа нь сайхан байна. 1000 сонсохоор нэг үз гэдэг ардын сайхан үг орж ирж байна.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Онцлох мэдээ