...
...

Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо

Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн гишүүнчлэлтэй Монголын Телевизүүдийн Холбоо бүх гишүүдийн ээлжит хурлаа 2021 оны наймдугаар сарын 26-нд зохион байгуулж, гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо.

Ариунболдын Баярбат нь мэдээллийн технологийн инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.  А.Баярбат 2015 оноос NTV телевиз, ONTV телевиз, ФМ 107 радио, Time.mn вэб сайт, Оранж энтертэйнмэнт зэрэг хэвлэл мэдээлэл, контент үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудыг багтаасан Медиа групп ХХК-ийг удирдан гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

Тэрээр 2004-2012 онуудад интернэт, харилцаа холбоо, суурин болон утасгүй холбооны олон томоохон төслүүдийг удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, контент үйлдвэрлэл, продюсингийн чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, танд бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. Эмч ээ, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглаарай, бид танд мөнгийг нь өгч, мэс засал хийлгэхээр визээ хийлгэж, хагалгааны дараахан үлдэгдэл мөнгийг танд өгнө. сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

Онцлох мэдээ