
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, Японы HIS аялал жуулчлалын компанийн Монгол дахь салбар HIS MONGOLIA ХХК-ийн гүйцэтгэх захирал ХАРАДА Осамү нар харилцан ойлголцлын санамж бичигт энэ сарын 2-нд гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн болон соёлын, харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна, аялал жуулчлалаар дамжуулан хоёр орны бизнес эрхлэгчдийг таниулах, дэмжих ажилд хувь нэмэр оруулах юм.
HIS компани нь дэлхийд 218 салбартай бөгөөд Монгол дахь салбар болох HIS MONGOLIA ХХК 2005 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Бизнесийн хамтын ажиллагааны тасагтай хамтран Бизнес аялалаар дамжуулан хоёр орны бизнес нэтворк, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах болно.
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголын зах зээлийн эдийн засагт хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам болон МУИС-н хамтарсан төсөл хэлбэрээр 2002 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо бизнесийн хамтын ажиллагаа, бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсрол, соёлын арга хэмжээ гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулж байна.



Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Бизнес эрхлэгчдийн дөртэй болгодог ганц газар даа.