...
...

Ковидын 3963 шинэ тохиолдол илэрч, НАЙМАН ХҮН нас барлаа

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.09.07)


Өчигдрийн мэдээллээр ковидын тохиолдол 3766 бүртгэгдсэн бол өнөөдөр энэ тоо өсөж, сүүлийн 24 цагт 3963 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй нас барсан байна.

Насны бүлгээр нь авч үзвэл:

  • 41-60 настай-1
  • 61-80 настай-5
  • 80-аас дээш настай-2 хүн байна.

Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 951 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1383
  • Орон нутагт - 2580

Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 3560 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 20.439 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-13.771
  • Хүндэвтэр-5039
  • Хүнд-1363
  • Маш хүнд-266

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2687 нь хүүхэд байгаа бол 710 нь жирэмсэн эх байна.

Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ