...
...

Эм хэрэглэлгүйгээр цусаа шингэлэх 5 арга

Хүний идэж буй хоол хүнс, амьдралын хэв маяг зэрэг олон зүйлээс шалтгаалан цус өтгөрдөг. Цус өтгөн байх нь зүрх, судасны өвчлөлүүдэд хүргэж, нас барах эрсдэлийг нэмдэг. Цус өтгөрсөн байна гээд эмчийн зааваргүйгээр дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Харин эм хэрэглэлгүйгээр цусаа шингэлэх аргууд бий.

Ус уу

Буцалсан ус тогтмол уу. Цай, ундаа бус зөвхөн ус уух ёстой шүү. Цэвэр ус нь цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг хамгийн хүчтэй зүйл.

Оливын тос хэрэглэ

Ургамлын тосныхоо оронд оливын, маалингын тос хэрэглэ.

Сармис ид

Сармис нь олон зууны тэртээгээс хүмүүсийн хэрэглэж ирсэн шалгарсан хүнс. Хоол хүнсэндээ сармис тогтмол хэрэглэснээр цусны бүлэн үүсэх магадлал тал хувиар багасдаг.

Самар ид

Төрөл бүрийн самар, какао, гашуун шоколад нь цусыг шингэрүүлдэг. Мөн овъёос хэрэглээрэй.

Цагаан гаа хэрэглэ

Цагаан гаа, интоор, нимбэг, цангис зэргээс өдөр бүр хоолондоо хэрэглээрэй.

Дээр дурдсан зүйлүүдээс өдөрт дор хаяж 2-3-ыг нь хүнсэндээ хэрэглэвэл танд цус шингэлэх элдэв эм тан хэрэггүй болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ