Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.09.20)
Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2857 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 11 хүн /4 эмэгтэй, 7 эрэгтэй/ нас барсан байна. Үүний найм нь ковидын бус шалтгаанаар буюу үндсэн оношлогдсон өвчний улмаас, гурав нь ковидын шалтгаанаар нас баржээ.
Насны бүлгээр нь авч үзвэл:
- 41-60 настай-2
- 61-80 настай-7
- 80-аас дээш-2
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 1683
- Орон нутагт - 1168
Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 5211 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 21.532 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн-12.627
- Хүндэвтэр-6649
- Хүнд-1889
- Маш хүнд-367
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3618 нь хүүхэд байгаа бол 1337 нь жирэмсэн эх байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250