...
...

“Алдвал галдана” чэллэнжийг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өрнүүлсэн.

Тус аян 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна. Аяны хүрээнд алба хаагчид “Алдвал галдана” чэллэнжийг эхлүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ