Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР
- Паралимпын хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг,
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг,
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль М.Уранцэцэг, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар нарт тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Паралимпын жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,
- Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр,
- Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр,
- Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр,
- Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр,
- Олимпын наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250