...
...

Ковидын 2515 шинэ тохиолдол илэрч, 16 хүн нас барлаа

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.09.29)


ЭМЯ-аас өгсөн өчигдрийн мэдээллээр ковидын халдвар 2153 тохиолдол байсан бол сүүлийн 24 цагт халдвар нэмэгдэж 2515 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 16 /5 эмэгтэй, 11 эрэгтэй/ хүн эндсэн байна. Үүний хоёр нь ковидын улмаас нас баржээ.

Насны бүлгээр нь авч үзвэл:

  • 41-60 настай-3
  • 61-80 настай-8
  • 80-аас дээш настай-5

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1067
  • Орон нутагт - 1448

Аймгуудаас өдөрт гарсан халдварын тоо өндөр байгаа ньДундговь (166), Төв аймаг (196), Хэнтий (141), байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20.325, гэрийн хяналтанд 64.019 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3939 нь хүүхэд, 1504 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-11.137
  • Хүндэвтэр-6670
  • Хүнд-2128
  • Маш хүнд-390

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ