...
...

Ковидын 2153 шинэ тохиолдол илэрч, 17 хүн нас барлаа

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.09.28)


ЭМЯ-аас өгсөн өчигдрийн мэдээллээр ковидын халдвар 1991 тохиолдол байсан бол сүүлийн 24 цагт 2153 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 21-ээс дээш насны 17 /10 эмэгтэй, 7 эрэгтэй/ хүн эндсэн байна.

Насны бүлгээр нь авч үзвэл:

  • 21-40 настай-2
  • 41-60 настай-5
  • 61-80 настай-6
  • 80-аас дээш настай-4

Нас баралт сүүлийн 4 өдөр буурахгүй, 17-оос дээш гарлаа. Нас барсар иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1043
  • Орон нутагт - 945

Аймгуудаас өдөрт гарсан халдварын тоо өндөр байгаа нь Булган (159), Дундговь (212) байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20.789, гэрийн хяналтанд 62.415 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 4384 нь хүүхэд, 1607 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-11.378
  • Хүндэвтэр-6810
  • Хүнд-2207
  • Маш хүнд-394

Д.Үржинбадам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ