...
...

Ч.Уранхолбоогийн ярилцлагаас ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

Монголын цөөн хэдэн инфлюсeрүүдийн нэг, фэшн лүүкээрээ алдартай Ч.Уранхолбоогийн “Гранд” сэтгүүлд өгсөн скандал ярилцлагаас онцлох 10 ишлэлийг танд хүргэе.

 

  1. Ээж аав маань хүн шиг хүн байх суурийг тавиад амьдралыг хүн хөдөлмөрөөрөө, өөрсдийн гараар бүтээх ёстой гэдэг ухамсрыг суулгаж өгсөнд үргэлж талархдаг.
  2. Чи мятрашгүй хүн юм даа гэж би өөрөө өөртөө хэлэх дуртай
  3. Гоо сайхны хувьд хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсээд, өөртөө итгэлтэй байж өөрчлөлт хийж байвал түүнийг нь үгүйсгэж болохгүй. Гэхдээ залуу гоёхон охид маань энэ яриаг уншиж байвал “Өөрөөрөө байх нь өнөөдөр юу юунаас илүү чухал шүү” гэдгийг хэлмээр байна. Чи заавал урлагийн хүн эсхүл олны өмнө байх албагүй.
  4. Ер нь аливаа зүйлийг би чин сэтгэл, хүн чанартай л холбох дуртай. Миний ажил, амьдрал бүгд тийм зүйл дээр л уягдаж, хөглөгдөж явдаг.
  5. БИ гэдэг хандлагаас хол байхыг хүсдэг. Би мундаг. Би завгүй. Би бүхнийг амжуулж байна. Би үнэхээр гоё амьдарч байна гэдэг ч юм уу. Би гэдэг үзлээс ичиж, эмээдэг.
  6. Амьдрал бол цэвэр хайр сэтгэл дээр суурилах ёстой. Тэгж байж үр жимс нь улам илүү цэцэглэж дэлбээлдэг юм.
  7. Хүний гол үнэлэмж төрх байдлаас биш хандлагаас их хамааралтай. Чи хөөрхөн байлаа гээд цаг барихгүй, ажлыг хариуцлагагүй хийвэл энэ бүхэн 3 минутын дотор замхран алга болчих зүйл.
  8. Би хүн царайчилж чаддаггүй. Хүнээс хараат байж чаддаггүй. Хүнээс ингээд өг, тэгээд өг гэхээс илүү өөрөө л хүнд тусалдаг байхыг хүсдэг.
  9. Би бол эр хүний удмыг харах хэрэгтэй гэж боддог эмэгтэйчүүдийн нэг.
  10. Яагаад баян хүнтэй суух гээд байдаг юм. Яагаад заавал хагацал зовлон үүсгэж хэн нэгний үр хүүхдийг өнчрүүлж, өөртэйгөө адилхан эмэгтэй хүнийг гомдоож байж сайхан амьдрах гээд байгаа юм. Хүсээд нээж чадвал бүх боломж чамд байгаа. Үнэ цэнтэй амьдралаа хүн өөрөө бий болгож чаддаг.

 

Үргэлжлэлийг “Гранд” сэтгүүлийн шинэ дугаар №143-аа худалдан авч уншаарай. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ