...
...

MFC ТУЛААН | Ангууч, П.Өнөрбат нар өрсөлдөгчөө яллаа

Холимог тулааны MFC холбооны ээлжит тулаанд Гавьяат тамирчин П.Өнөрбат, "Ангууч" хочит Б.Баттөр нар өрсөлдөгчөө яллаа.

Тодруулбал, АНУ-ын Сан Франциско хотод болж буй MFC холбооны холимог тулааны өнөөдрийн /2021.11.14/ рингэнд "Ангууч" хочит Б.Баттөр эхний үед Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор яллаа. Харин Монгол Улсын Гавьяат тамирчин П.Өнөрбат тулааны хоёрдугаар үед Америк тулаанч Деннис Агуйларыг нокаутаар яллаа.

Тус октагонд нийт 22 тулаанч хөл тавихаас Монгол Улсыг төлөөлж:

- Ө.Тэмүүжин

- П.Өнөрбат

-Б.Баттөр /АНГУУЧ/

- М.Нандин-Эрдэнэ нар хүч үзэж буй юм.

Тэднээс М.Нандин-Эрдэнэ MFC Холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалан тулалдах юм.

Тоглолтыг "SPS" дамжуулж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ