...
...

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг завджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай  “CU”сүлжээ дэлгүүрт 22 настай эмэгтэй хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завджээ. Сэжигтэй этгээдээс хуурамч 20 мянган төгрөгийн дэвсгэрт гурван ширхэг, хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэрт дөрвөн ширхэгийг хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Мөн “Өргөө” кино театрын урд талын хүнсний мухлагт 20 орчим насны эрэгтэй хуурамч 20 мянган төгрөгөөр худалдаа хийсэн байжээ. Улмаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тухайн этгээдийг эрэн хайж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ