Өнөөдөр “Монголын хүндийг өргөгчдийн өдөр” тохиож байна.
2017 оны арванхоёрдугаар сарын 3-ны энэ өдөр Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, түүний амжилт Монголын хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүртсэн анхны медаль болж түүхэнд үлдсэн юм.
Монголын туйванчид дэлхийн тавцнаас медаль хүртсэн өдрийг билгэшээн жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Монголын хүндийг өргөгчдийн өдөр” болгон, тэмдэглэж ирсэн билээ.
Энэ жил тус өдөрт зориулан арванхоёрдугаар сарын 3, 4-нд өсвөрийн УАШТ-ийг зохион байгуулж байна. Тэмцээнд 18 байгууллагын 188 тамирчин өрсөлдөнө.
Түүнчлэн удахгүй болох ДАШТ-д явах болон спортын цол, зэрэг горилж буй залуучууд болон насанд хүрэгчдийн ангиллын тамирчдын дунд ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 5-нд сорил тэмцээн зохион байгуулах аж.
Монголын хүндийг өргөлтийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс түүхэндээ 2 удаа хүрэл медаль (2017, 2019 он) хүртсэн бөгөөд энэхүү түүхэн амжилтыг Монгол Улсын Гавьяат тамирчин, "Алдар" спорт хороо, "Эрхэт Монгол" группийн тамирчин М.Анхцэцэг эзэмшдэг билээ.
Улсынхаа рекорд амжилтыг 119 удаа шинэчлэн тогтоосон Н.Баярмаа, Токиогийн олимпын наадмын шагналт байрын эзэн М.Анхцэцэг тэргүүтэй Монголын хүндийн өргөлтийн үе үеийн тамирчин, дасгалжуулагчид, эгэлгүй спортыг эх орондоо түгээн, хөгжүүлсэн ахмад буурлууд, үе үеийн шигшээ багийн хамт олонд баярын мэнд хүргэе.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250