...
...

“Гранд Резиденс” хорооллын захиалга эхэллээ | НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ 1.880.000₮

Барилга, бүтээн байгуулалтын салбарт олон жилийн туршлагатай “Стандарт холдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй нийт 16 блок бүхий, 2000 айлын, 14-16 давхар “Grand Residence” шинэ үеийн цогцолбор хороолол I, II ээлжийн зургаан блок орон сууцаа худалдаанд гаргаж, нээлтийн урамшуулал болгон метр квадратын үнээ 1.880.000 төгрөгөөс эхэлхээр болжээ.


Цогцолбор хорооллын өрөөний сонголтын тухайд 1-3 өрөө, 27.5-78.4 метр квадрат орон сууцнууд байх бөгөөд төлөлтийн хувиас шалтгаалан метр квадратын үнэ өөрчлөгдөх юм. Тодруулбал, Нэгдүгээр ээлжинд буюу ирэх оны III улиралд ашиглалтад орох орон сууцны үнийг 100 хувь төлсөн тохиолдолд 1,980,000₮-2,280,000₮, 50 хувийн төлөлтөд 2,180,000₮-2,480,000₮ /1 жилийн компанийн хүүгүй лизинг/, 30 хувийн төлөлтөд 2,380,000₮-2,680,000₮ /1 жилийн компанийн хүүгүй лизинг/ байх юм.

Хоёрдугаар ээлжийн орон сууцны тухайд 100 хувь төлсөн тохиолдолд 1,880,000₮-2,180,000₮, 50 хувийн төлөлтөд 2,080,000₮-2,380,000₮ /1 жилийн компанийн хүүгүй лизинг/, 30 хувийн төлөлтөд 2,280,000₮-2,580,000₮ /1 жилийн компанийн хүүгүй лизинг/ байх аж. Урамшуулал долоо хоног үргэлжилнэ. 

“Гранд Резиденс” цогцолбор хороолол нь Баянзүрх дүүргийн 13-р хороо, олны мэддэгээр “Сүнжин Гранд” зочид буудалтай хаяа залгаа сүндэрлэж буй бөгөөд Улсын цэцэрлэг, сургууль, эмнэлэг, худалдаа үйлчилгээний нэгдсэн төвтэй, 1000 гаруй автомашины зогсоолтой, 24 цагийн харуул хамгаалалттай, орц гарцын зохион байгуулалт сайтай гэдгээрээ онцлог.

Барилга хийцлэлийн хувьд бүрэн цутгамал, гурван давхар вакуум цонхтой, Турк улсын обой, паркет, ламинатан шалтай, Орос улсын сантехникийн тоног төхөөрөмжтэй бөгөөд тагтыг рек модоор доторлож, ганжуулсан вакуум хаалттай болгосноор дулаан алдагдалыг багасгах онцгой шийдэл болжээ.

Дашрамд өгүүлэхэд, 100 хувийн төлөлттэй худалдан авалтад үйлчилгээний талбай, дулаан гараашийн онцгой хямдралтай байгаа юм.

 

Борлуулалтын алба: 77779080, 96969080, 99199080

Фэйсбүүк хуудас: Grand Residence хороолол

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ