...
...

Б.Мөнхжин: Маргааш Эрээний хилийг НЭЭХ ШИЙДВЭР гарлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд, Эрээний боомт хэзээ нээгдэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр Гадаад харилцааны дэд сайдын хувиар төрийн байгууллагын төлөөллүүд, Эрээн хотын ерөнхий консулын газартай хамтхан ачаатай чингэлэг шилжүүлэх туршилт хийлээ. Эрээний талаас ачаатай чингэлэг оруулж ирэн, кальмараар шилжүүлэх зохион байгуулалтыг газар дээр нь шалгаж ажилласан. 

Улмаар арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 20 хоногийн дотор бэлтгэл хангах тохироо хийж чадлаа. Бид бэлтгэлээ хангасан, өчигдөр туршилт хийсэн. Өнөөдөр бичиг цаасны ажлаа дуусгаад, маргаашнаас автозамын тээвэрлэлтийг эхлүүлнэ. 

Маргаашнаас эхлэн Хятадад халдвар бүртгэгдэж, хил хаахаас өмнө Эрээний талд ирсэн байсан 150 орчим ачаатай машиныг гаргана. Өөрөөр хэлбэл, чингэлэгт шилжүүлэхгүйгээр автомашинтай ачааг гаргана. Үүний дараа чингэлэг тээвэрлэлт хийгдээд явна” гэлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ