...
...

Хүндийг өргөлтийн баг ДАШТ-ийг зорилоо

Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Узбекстаны Ташкент хотыг зорилоо.
 


Арванхоёрдугаар сарын 5-15-ны хооронд үргэлжлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 137 улсын 800 орчим тамирчин өрсөлдөнө.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нарын удирдлага дор 55 кг-д Э.Энхтамир, 81 кг-д М.Анхцэцэг нар дэлхийн аваргын тэмцээнд оролцоно.


Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны Дэлхийн аваргад энэхүү амжилтыг үзүүлсэн билээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ