Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.14)
9:00 цагт МУИС-ийн Номын санд “Дотуур байр-Хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно. Утас: 70008292, 88192327
9:00 цагт Гадаад харилцааны яаманд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан “Монгол төрийн гадаад бодлогын эрт, эдүгээ ба ирээдүй” бага хурал болно.
10:00 цагт Барилгын хөгжлийн төвд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр аймгуудад цэвэрлэх байгууламж барих ажлын зураг төслийг хийсэн компани, төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзана.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн шинэ гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250