...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

 

Аргын тооллын: 2021.12.22  Лхагва гараг
Билгийн тооллын: 18
Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 08.40-17.02
Барилдлага: Үхэх   
Шүтэн барилдлага: Сансар   
Суудал: Ус

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал (0 цаг 45 мин)-д эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ